Ховдын засаг дарга хоёр орлогчтой болжээ

HovdУдаан хугацаанд яригдсан Ховд аймгийн Засаг даргын орлогч өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээн авчээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулсан байна.

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Дуут сумын харьяат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чимэдийн Чинбатыг томилох аймгийн Засаг даргын захирамж гаргажээ.

Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Ховд аймаг Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч М.Амарсанаа, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат гэсэн 2 Засаг даргын орлогчтой болж байгаа юм байна.

М.Марал

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …