“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна.
“Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах худалдааны төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу та бидний хэлж заншсанаар “10-ын” уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглож байгаа. Хэдийгээр нийлэг уутыг хэрэглэхийг хориглосон хэдий ч томоохон зах худалдааны төвөөр хэрэглэж байгаа дүр зураг харагдлаа.
Наймаачид зориулалтын уут сав байхгүй учраас хэрэглэхээс өөр алга . Хэрэв зориулалтын уут саван гараад ирэхийн бол бид аваад хэрэглээд явна. “Саалиа бэлдэхээр Саваа бэлд” гэдэг шүү дээ. Иймээс орлуулах савыг бэлтгэсний дараа хориг шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Харин иргэдийн хувьд ч гэсэн нийлэг уутны оронд хэрэглэх уут сав байхгүй учраас хэрэглэхээс өөр арга байхгүй байна. Нийлэг уутыг оруулах уутыг хаанаас худалдаж авах газрыг ч мэдэхгүй байна гэдгийг хэлж байв.
Тэгвэл энэхүү шийдвэрт хэрхэн хяналт тавьж, иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн мөрдлөг болгож буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Даариймаас тодрууллаа.
Тэрбээр”Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэрийн хэрэгжилтэд хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар хяналт тавин ажиллаж байгаа.Одоогийн байдлаар бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон. Олон нийтэд зарлан мэдээлэх” гэсэн заалтын дагуу “нийлэг” уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч ажиллаж байна.
Үүнээс өөрөөр иргэдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт хараахан гараагүй байгаа бөгөөд тус зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулах хүсэлтийг бид гаргасан. Одоогийн байдлаар бид иргэдэд нийлэг уутыг хэрэглэхгүй байх “хэвшил” суулгахаар ажиллаж байгаа” гэв.
Одоогоор байдлаар нийлэг уутыг орлох зориулалтын уутыг зах зээлд олноор үйлдвэрлэгдэж гараагүй байна. Иргэдийн хувьд нийлэг уутыг орлох уут, савыг хаанаас худалдаж авахаа мэдэхгүй төөрөлдсөөр л өнөөдрийг хүрсэн. Иймээс нийлэг уутыг орлох даавуун уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?