Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, өмнөх жилийн мөн үеэс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлж гарчээ.
Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор, 6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн дунд боловсролтой аж.
Дээрхиэс үзэхэд нийт ажилгүй иргэдийн дийлэнх хувийг буюу 70 хувийг бүрэн дунд боловрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн иргэд эзлэж байгаа юм. Энэ нь чанартай чанаргүй боловсрол эзэмшүүлэн иргэдэд дээд боловсролын диплом олгож буй их дээд сургуулиудын тоо хэт олон байгаатай холбоотой бөгөөд бакалаврын зэрэгтэй иргэд өөрийн чадвараас үл хамаарч ажил голдгтой нь холбоотой ажээ.
Г.Сонор