“Би нар” УСК-ны дуу мэндэлжээ

Найруулагч  Ж.Сэнгэдорж бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны  дуу мэндэлжээ.

Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, “GUYS 666” хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ.

Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг нэмсэн байна. Клипний зураг авалтад дуучид бяцхан үрстэйгээ тогложээ.

Дашрамд сонирхуулахад, Монголын нийгэмд 1990-ээд оноос хойш өрнөж буй үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе, хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны нандин холбоо, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон байна.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …