М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртжээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанууд болж, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хүрэл медаль хүртсэн байна.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …