Япон сувилагч Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллахаар ирлээ

Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота гурван сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ.

Тэрбээр тус эмнэлэгт ажиллах хугацаандаа арга зүйч мэргэжилтнүүдийг сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвлөгөө өгөх ур чадвар, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сувилагчийн гүйцэтгэх үүрэг болон нотолгоонд суурилан чадавхижуулах, сувилахуйн судалгааны чиглэлээр дадлага сургалт хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх юм.

Мөн “Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд тус эмнэлгээс хэрэгжүүлж буй зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж явуулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …