“Бүх одод”-ын тоглолтод Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Гоё” дээд лигийн тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр /2019.04.17 / “Бүх одод”-ын тоглолтын үеэр ур чадварын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.Уг тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүлбэр үзүүлсэн юм.

Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох өрсөлдөөний финалын шатанд 212 см өндөр аавынхаа дээгүүр давж тохов. Ш.Энхийн-Од шилдэг хөтөлбөр үзүүлэхдээ аавынхаа 52 дугаартай өмсгөлийг өмсжээ. 16 настай Ш.Энхийн-Од “Хан-Уул Хангарьд” багийн бүрэлдэхүүнд багтаж, дээд лигийн анхны улирлын тоглолтоо амжилттай эхлүүлэв.

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …