ОХУ Москвагийн их сургуульд хөгшрөлтийн эсрэг эмийн зүйл гаргах судалгааны баг лабораторийг саяхан байгуулжээ. Дэлхийн эрдэмтнүүдийн ихэнх нь «чөлөөт язгуур» гэгчид хүнийг тухайн цагт хөгшрүүлдэг тухай нэг онолыг баримталдаг. Харин Москвагийн их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Максим Скулачев «хүн амьсгалдаг учир түүний бие аажим хөгшөрч, эвдэрдэг» гэжээ.
Тэгэхээр «Хүний эс бүрт байдаг «митохондрия» хэмээх жижиг эрхтэн хүнийг амьсгахад түүнийг эрчим хүчээр хангадаг юм. Гэхдээ энэ эрхтэн хүчил төрөгчийн жижиг хэмжээг хор болгодог учир хүнийг хөгшрөх тутам уг хорын хэмжээ өсдөг» гэж тэрбээр тайлбарлав.
Хүн хөгшрөлтийн эсрэг эмийн зүйлийг гаргахын тулд Орос улс химийн бүхэл завод барьж байгуулжээ. энэ ажлын санхүүжилтыг мөнх наслахыг хүсч, сонирходог хүмүүс уг санхүүжүүлж байгаа юм байна.
Тэдний судалгаа эхнээсээ амжилттай болж байгаа бөгөөд Оросын эрдэмтэд хүний нүдийг залуужуулах бодисыг дэлхий дээр хамгийн түрүүнд гарган авчээ.
Тэд туршилт хийхдээ уламжлалт аргаар хулгануудыг ашиглажээ. Тэд хулганаа гурван хэсэг хуваагаад нэг хэсэгт хулганы тэжээлд «чөлөөт язуур» гэгчдийг гаргахыг зогсоодог эм нэмж өгчөө. Дараа нь гол хэсэг хулгануудыг сансарын нисэгчидэд зориулсан тусгай хоолоор тэжээсэн юм. Хөгшрөхийн эсрэг эм өгсөн хулганууд сансрын тэжээлээр асарсан хулгануудаас 2 дахин уртаар наслахаас гадна маш идэвхтэй болжээ.
Оросын нөгөө хэсэг эрдэмтэд хүний наслах хэмжээг сунгаах асуудлыг өөр аргаар судлаж байна. Москвагаас хол биш оршдог хүрээлэнгийнхэн хүний биеийн гэмтсэн эд эсийг сэргээн шинэчлэх асуудалыг судлаж байна. Төлжүүлэх эсүүдийн тусламжтайгаар залуужих үйл явц их үнэтэй бөгөөд нэг мэс заслалын төлөө 15 мянга орчим доллар төлөх хэрэгтэй учир үүнийг зөвхөн баян хүмүүс сонирхож байна.
«Харин хүний бие ирээдүйд мөнх болох боловч толгой нь тийм болохгүй» гэж хүний өндөр насыг судлагчид урьдчилан сануулж байна. Хүний тархи 120 жил буюу түүнээс ч урт хугацаанд мэдээлэлийг хүлээн авч чадах уу үгүй юу? гэдгийг одоохондоо хэн ч мэдэхгүй байна. Учир нь тархины эд эс дахин сэргээгддэггүй болохоор тэр юм.