Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон хөтлөгч Э.Уянга З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, охинтой болоод багагүй хугацааг үдэж буй.
Тэгвэл залуу хосууд Швед улсад амьдардаг “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, хосуудын хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.