Тавантолгойн цахилгаан станц барих шалгаруулалтад гадны компаниудын хамтарсан нэгдэл үлджээ

logoТавантолгойн ордыг түшиглэн эхний ээлжид 450 мВт цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл цахилгаан станцыг барих сонгон шалгаруулалтад Японы “Marubeni” корпорац, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон Францын “GDF Suez”, БНСУ-ын “Posco Energy” компанийн хамтарсан нэгдэл шалгарч үлдээд байгаа ажээ.

Сонирхуулахад, 2016 онд цахилгаан станцын 50 мВт бүхий хүчин чадалтай эхний блок ашиглалтанд орох юм байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн талбайд барих уг цахилгаан станц нь нэг тэрбум ам.долларын өртөгтэй босож байгаа гэнэ.  Тус станц нь нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй “Оюутолгой” ордод цахилгаан нийлүүлэх аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …