Нийслэлийн Засаг даргын гаргасан “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950 тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-ноос 21-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаа гэдгийг албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …