Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэгийн тав дахь цомог болох “Гучин нас” цомгийн нэрээр нэрлэгдсэн “Гучин нас” дуу энэ сарын 15-нд сонсогчдын хүртээл боллоо.
“Гучин нас” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Д.Бердибек зохиож, дууны бичлэгийг “Limitless records”, Дүрс эвлүүлгийг “iRED studio” хийж гүйцэтгэжээ.
“Гучин нас” дууны үг
Хаврын салхинд хормой дэрвээд
Хачин юмаа гучин насанд
Харцны сайханд сэтгэл дэнслээд
Халуухан юмаа залуухан насанд
Амьдрал мэдэхгүй нас биш чиг
Алдаж мэдэхээр танхилхан байна
Богинодсон даашинз цэцгэн шаахайтай
Бороонд нормоор хавар байна
Адтай ч гэсэн гучин нас минь
Бусдын амрагт шунан дурлахгүй
Алдаатай ч гучин нас минь
Бурхдын дураар харамсахыг хүсэхгүй
Хуй салхинд хийсэн алдаад
Худлаа юмаа гучин насанд
Хундага дарсанд сэмхэн халамцаад
Хуульгүй юмаа залуухан насанд
Амьдрал мэдэхгүй нас биш чиг
Алдаж мэдэхээр танхилхан байна
Богинодсон даашинз цэцгэн шаахайтай
Бороонд нормоор хавар байна
Адтай ч гэсэн гучин нас минь
Бусдын амрагт шунан дурлахгүй
Алдаатай ч гэсэн гучин нас минь
Бурхдын дураар харамсахыг хүсэхгүй