“Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар С.Сарнай тодорлоо

“Яг түүн шиг” шоуны зургаа дахь  дугаар өчигдөр /2019.06.09/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар загвар өмсөгч  С.Сарнай тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.

Тэрбээр алдарт реппер Snoop Dogg-ын  дүрд хувирч түүний The Next Episode & Drop It Like It’s Hotдууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.



Загвар өмсөгч С.Сарнай  энэ жилийн “Яг түүн шиг” шоуг өөрийн урласан хувцсаараа гоёж байгаа билээ. Тэрбээр өөрийн “Monroze” брэндийг Монголдоо гаргаад гурван жил болж байгаа аж.  Энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа  “Энэ хувцаснууд бүгд миний өөрийн гаргасан загварууд. Хэрэв та надад итгэж чадвал би таныг ч сайхан харагдуулж чадна. Хэрэв та бүхэн мэдээгүй байсан бол миний үндсэн мэргэжил хувцас загвар зохион бүтээгч юм шүү” гэж бичиж байсан юм.


 “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын  салхийг хагалж, жүжигчин Т.Бархүү алдарт LMFAO хамтлагийн дууг дуулж, тайзыг эзэгнэсэн бол дуучин Б.Маралжингоо поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунааг тун адилхан дуурайсан юм. Шоуг үргэлжлүүлэн дуучин П.Баярцэнгэл алдарт реппер Lil Wayne-ны дүрд чадварлаг хувирч, дуучин Г.Сүндэрмаа тэртээ 1950, 1960-аад оны нэртэй уран бүтээлч Chuck Berry-г шоуны тайзнаа эргэн авч ирж чадлаа. Харин дуучин Б.Нацагдоржийн хувьд Stevie Wonder-д хувирч, дуучин Б.Амархүү Алла Пугачева болж, дуучин Б.Халиун Prince-ийн дүрд хувирав.







 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …