БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүллээ

НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр  анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, шийдвэрлэхээр зорьжээ.

Иргэдийн хувьд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд эмч, сувилагч нарын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар тун чухал байдгийг онцолж, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулж буй ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

“Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг цаашид тус дүүргийн эрүүл мэндийн төв, хүүхдийн амбулатори болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар зорьжээ.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …