Өчигдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум болон Багануур дүүргийн заагт орших нутагт “Ми-8” онгоц осолдсон гэх мэдээлэлийн талаар онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Дуламдорж мэдээлэхдээ “МИ-8” онгоц биш нисдэг тэрэг байсан бөгөөд нислэг үйлдэж явсан МИ-8 Нисдэг тэрэг нь “А Жет Авиэйшн” ХХК-ийн эзэмшлийн нисдэг тэрэг байсан аж. Тухайн үед нисдэг тэргэнд арав орчим зорчигч явсан бөгөөд бэртэл гэмтэл авсан хүн байхгүй гэнэ.
“А Жет Авиэйшн” ХХК-ийн зүгээс “Осол болсон зүйл байхгүй мөн нислэг үйлдэж явсан “МИ-8″ нисдэг тэрэг актлагдаагүй байсан. Тухайн үед теникийн саатал гарч ослын буулт хийсэн” хэмээн мэдэгджээ.
Одоогоор тус хэргийг мэргэжилтнүүд шалгаж байгаа юм байна. Олон нийтийн дунд тараад буй үнэн худал мэдээллийг мэргэжилтнүүдийн дүгнэлт нэг тийш болгох бололтой.
О.Рана