Улсын төсөвөөс жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа анги, нэгтгэл, алба хаагчдад жилдээ 47-48 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна. Түүнээс 15 орчим тэрбум нь татвар төлөгчдийн халааснаас гардаг ба энэхүү мөнгийг ялтнуудын хоол хүнсэнд зарцуулдаг байна.
Манай улсын хэмжээнд гэмт үйлдэл хийж эрхээ хязгаарлуулсан 7000 орчим хүмүүжигч байдаг ба тэдгээрийн 60-аад хувь нь хүнд дэглэмтэй хорих ангид хоригддог байна. Харин чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа хоригдлуудад ажил хийж нийгэмд учруулсан хохирлоо барагдуулах боломж бололцоо байдаггүй юм байна.
Одоогийн байдлаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж буй 2800 гаад хоригдол байгаа ба 90% нь ажил хийж нийгэмд учруулсан хохирлоо төлж, ялын хэмжээгээ бууруулж байгаа юм байна.
Харин ажил хийх боломгүй чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаа гэмт хэрэгтнүүдийн хоол хүнс, хувцас хэрэглэлийн мөнгийг татвар төлөгчид маань өгдөг байх юм. Хатуугаар хэлэхэд амьдрах гэж ядаж яваа ард иргэд нийгэмд хор хохирол учруулсан ялтнуудын хоол хүнс хэрэглэлийн мөнгийг өгдөг байна.
Нийгмийг авч яваа дунд давхаргынхан маань хуруу хумсаа хуйхлан байж хэдэн төгрөг олдог. Гэтэл өнөөхөөрөө дээр суусан хэдэн гишүүдийг тансаглуулна дээр нь нарсанд суугаа ялтнуудыг давхар тэжээж байгаа нь бас л шударга бус ажээ.
А.Хээтэн