Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугал энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Голомтод хоёр өрхийн 92 тугалыг вакцинжуулж ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн дөрвөн дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар, эпидемиологийн 36 дугаар долоо хоногтой харьцуулахад нэг тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.