Нэвтрүүлэгч Д.Одзаяа ээлжит “Эх үрсийн өрөө”-гөө тохижууллаа

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжигч Pigeon брэнд, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” аян өрнүүлээд 1,5 жил болж байна. Энэ аяны хүрээнд Эх нялхсын “Дутуу нярайн тасаг”-т, Улсын их дэлгүүрийн 4 давхарт, Имарт худалдааны төвийн 5 давхарт, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хүлээлгийн танхим, хүүхдийн паркад хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө тохижуулж, ашгийн бус жирэмсний сургалтуудыг сар бүр зохион байгуулж байна.

Энэхүү аяны гол зорилго нь: Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, хүүхдээ эхийн сүүгээр хооллох боломж, ач холбогдлыг таниулах, мэдээлэл түгээх, ээж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд оршино.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …