Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин болжээ.
Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн сулрал гэдэг нь бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог төдийгүй бэлэг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Судалгаанаас үзэхэд эрчүүдийн сэтгэл санааны хямрал нь олдмол бэлгийн сулралтай болоход ихээхэн нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилтын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг бууруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн бус түвшин аваачдаг. Үүнээс улбаалан гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлж хэлдэг байна.
Нэгэн үе хөвчрөлийн хүч болон үргэлжлэх хугацааны ямар нэгэн асуудалтай эр хүн болгонд эмч нар бэлгийн сулрал гэсэн онош тавьдаг байсан. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнхийнх бэлгийн хавьталд ороход хангалтгүй сул боловч хөвчрөл нь алдагдаагүй байдаг. Ингээд ч зогсохгүй зөвхөн хөвчрөлийн хүч бууралттай эрчүүдийн тоо нь хөвчрөл нь бүрэн алдагдсан эрчүүдээсээ хавьгүй олон байдаг нь тогтоогджээ. Иймд сүүлийн үед бэлгийн сулрал гэхээсээ илүүтэйгээр хөвчрөлийн дутагдал гэсэн хэллэгийн илүү оновчтой гэж хэрэглэх болсон бөгөөд бэлгийн сулралыг энэ дутагдлынх нь хамгийн хүнд хэлбэр гэж үзэх болсон.
Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан гэж хоёр ангилдаг.
Нас ахихын хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.
Бэлгийн хөвчрөл үүсдэг шалтгаан
Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсэд байдаг гэж үзжээ. Үүнд:
- Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах …
- Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа …
- Артерийн судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г…
- Венийн судасны. бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлаах механизм гэмтэх …
- Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх гэх мэт шалтгаанууд байдаг байна.
Явц
Хэдийгээр ийнхүү шалтгаан нь олон байв ч судасны хатуурал, чихрийн шижин, даралтын өвчин, архи тамхины дон нь чалх бууралтыг үүсгэдэг гол хүчин зүйлүүд хэвээр байна. Эдгээр эмгэгийн үед судсанд өөрчлөлт гарснаар вен, артерийн судасны хана нь уян хатан байдлаа алдаж, хэврэг болдог нь яваандаа бэлгийн сулрал үүсэх үндсэн шалтган болдог. Хэвийн үедээ төв мэдрэлийн системээс ирсэн дохиогоор бэлэг эрхтний хананы судаснууд суларснаар цус нь эрхтний хөндийт биетийг хурдан хугацаанд дүүргэдэг. Ингэхэд бэлэг эрхтэний артерийн судас тэлж, хэвийн буюу сэрэл хөдлөөгүй үед цус венийн судас руу шилждэг жижиг судаснуудыг даарч, боогдуулахад буцах цусны эргэлт эрс буурч эрхтэн хөвчирдөг.
Харин судас хатуурал дамжирснаас судасны хананд холестериний гацаа үүсэх, даралт бууруулах эм уух, чихрийн шижингийн улмаас судас гэмтэх, архи болон тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хэт их стресс зэрэг нь тус тусдаа болон хамссанаар хэвийн хөвчрөх чадварыг алдагдуулна.
Оношлогоо
Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаа, бие бод гэсэн уриа нь зүгээр нэг улиг болсон үг төдий биш юм. Ялангуяа эрэгтэй хүний бэлгийн чалхтай холбоотой болоод ирэхээрээ. Статистик мэдээнээс үзвэл секстэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарсан арван эрэгтэйгээс ердөө ганц нь л мэргэжлийн эмчид ханддаг байх юм. Гэтэл цаг тухайд нь арга хэмжээ авбал хөвчрөлийн дутагдал гэсэн оноштой эрэгтэйчүүдийн талаас хол илүү хувийг нь бүрэн эмчлэх боломжтой байдаг. Үүний тулд асуудал үүсэхэд хүргэсэн цаад шалтгааныг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Харин ингэхэд шаардлагатай мэдлэг, боломж нь зөвхөн мэргэжлийн эмч нарт буюу андрологич эмч нарт л бий.
Эмч нь юуны өмнө асуудлын цаана түрүү булчирхай, давсаг гэх мэт өөр эрхтний үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Үүний тулд уролог эмч рүү үзлэгэд явуулж болно. Хэрэв ямар нэг үрэвсэл байхгүй бол даавар судлаач эмч рүү явуулж магадгүй. Учир нь чалх муудалтын цаана дааврын алдагдал байх нь цөөнгүй.
Харин бэлгийн сулралд хүргэсэн байж болзошгүй судасны хямралыг хэт авианы допплерограф зэрэг орчин үеийн судалгааны тусламжтайгаар бэлэг эрхтний цусан хангамжийн тоон ба чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох ёстой.
Эрт үед нь зөв оношловол эмлэгдэнэ
Эмчилгээний хувьд гэвэл эмгэгийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэдгээс бүрэн шалтгаалж эмийн аргаас эхлээд мэс ажилбар хийх хүртэл олон арга хэрэглэж болдог.
Мөн түүнчлэн ямар эмчилгээ хийлгэснээс үл хамаараад секс судлаач, сэтгэл судлаач эмчтэй уулзан сэтгэлээ илааршуулах талаар онцгой анхаарал тавих хэрэгтэй. Зарим судлаачид бэлгийн суларлыг 65% нь сэтгэл судлаачтай уулзан, түгшүүр, эргэлзээг арилгах замаар эмчлэх боломжтой гэж үздэг.