“Сүлд” чуулгын уран бүтээлч Ё.Дамчаабадгар“Мөнгөн мод” цом хүртлээ

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож гаргасан онцгой амжилтыг үндэслэн оны шилдэг уран бүтээлчид “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар “Шилдэг бүжигчин” номинацид 12 шилдэг бүжигчний хамт нэр дэвшиж, 2019 оны Монгол улсын “Шилдэг бүжигчин”-ээр шалгарч батламж, “Мөнгөн мод” цомын эзэн боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, МУСТА, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар 2019 онд концертын 8 бүжгийн бүтээл, бүрэн хэмжээний 2 бүжгэн жүжгийг дэглэн найруулж ХБНГУ – ын Штуттгарт хотноо зохион байгуулагдсан Олон Улсын бүжиг дэглээчдийн 23-р Solo Tanz Theater уралдааны 256 бүжиг дэглээчдээс “Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч” шагнал, БНСУ – ын Бусан хотноо зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн 2-р уралдааны Контенпорари этник бүжгийн төрөлд 2-р байр, БНСУ – ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон Улсын ардын урлагийн их наадамд хамтлагаар Тэргүүн байр, Улаанбаатар хот “Номадик баллет” сонирхогчдын VI уралдааны орчин үеийн бүжгийн төрөлд бүжгийн дэглэлтээр 1, 2, 3, 6 – р байр, Азийн ардын урлагийн их наадмын бүжгийн цөөхүүл төрлөөр Тэргүүн байр эзэлсэн юм.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …