З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  /2020.03.05/  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө.

Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг хэлэлцээд прокурорт буцаах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх хянан хэлэлцээд ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа.

Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч батлан даалтад гаргасан билээ. 

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 …