Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ Covid19 вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн байна.
Өнөөдөр өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй буюу халдваргүй гэж гарсан байна.