БНСУ-аас ирэх иргэд 16:05 цагт Улаанбаатарт буух аж

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан. Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн байна. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт буух аж.

ОБЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Дуламсүрэн: Засгийн газраас гадаад улсад байгаа иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Эхний ээлжинд  тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор 250 орчим иргэнийг авчирна. Онгоц 16:05 цагт Улаанбаатарт бууна. Энэ онгоцоор ирсэн иргэдийн 203-ыг Хан-Уул дүүрэгт байрлах Эх саран сувилалд авна” гэлээ. Бусад иргэдийг нь ХӨСҮТ-д тусгаарлах юм.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …