Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо 0.7 хувиар өсчээ

 Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг арилжааны банкны салбар дангаар бүрдүүлж буй. Тус салбарт 13 банк /эрх хүлээн авагч томилогдсон нэг банк/ нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өссөн байна.

 Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрчээ. Тус салбарын нийт актив хэмжээ 16.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 64.2 хувиар буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Банкны салбарын нийт эх үүсвэр 14.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөг буюу 70 хувиар өссөн нь ДНБ-ий 80 гаруй хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалж: Мэдээ.мн

Ugluu-logo1719


 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …