- Хан-Уул дүүрэг- Яармаг худалдааны төв
- Сүхбаатар дүүрэг- 15-р хорооны талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал
- Дүүхээ төвийн талбай
- Баянгол дүүрэг- Энэбишийн гудамж
- Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай
- Баянзүрх дүүрэг- Жуковын талбай
- Их эзэн Чингисийн талбайд тус тус болох юм.
Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлана. Тухайлбал, Их эзэн Чингисийн талбайд “Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30 хувийн хямдрал зарлан гурван асраар худалдаа гаргах бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн худалдааг хоёр асарт 2-3 хувийн хямдралтай үнээр худалдаална. Мөн энэ үеэр “Дархан нэхий” ХК нэг хүнийг “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох юм. “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбоо үс арчилгаа, үс уналтын оношлогоо хийх, нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгоно. Аж ахуйн нэгжүүд зөвхөн хямдралтай худалдаа явуулаад зогсохгүй урамшуулалтай үйлчилгээг явуулах юм. “Номин тав” трейд ХХК Номин стандарт агуулахаар барилгын материалын агуулах чөлөөлөх худалдааг зохион байгуулж, 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа сугалж, 374 азтанг тодруулна. Мөн “Алтан жолоо трейд” ХХК хөнгөлөлтийн картын аян, “Хатан сүлжээ” ХХК худалдааны 11 салбарт бүх бараанд 5-20% хямдрал зарлана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.