Жуулчид дахиад л ирлээ. Ирсэн хүмүүс голдуу герман, францчууд байлаа. Сурсан зангаараа манайхан тэднийг ойр хавиар дагуулан явж, айраг цагаа амсуулаад нүүр тахалдаг хэдэн морин дээрээ авчрав. Ихэнх нь битүүхэн эмээж байгаа харагдана. Иймэрхүү үзэгдэлд дассан адуучид тэднийг эвтэйхэн тайвшруулаад морь унуулав. Гэтэл нэгэн франц эмэгтэй өөр хүнээр морио хөтлүүлэхээс цааргаллаа.Гадаадын хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хариуцаж явдгийн хувьд хөтөч бүсгүй түүнийг заавал хөтлүүлэх хэрэгтэй гэж хичнээн ятгасан боловч бүсгүй адуучны гарт 10 доллар атгуулаад сэвхийтэл мордчих нь тэр. Ийнхүү сурамгай байгаад нь тайвширсан тэд бүсгүйн жолоог тавихад ухасхийн давираад хэсэг зуур шогшуулж байснаа цааш хурдлан давхилаа.
Хүмүүс сандран “Хүүе, хаая. Яваарай, дагаарай” гэлцэхэд тэднийг даган дадлага хийж байсан франц хэлний ангийн оюутан бүсгүй араас нь ухасхийв. Морьд бүгд эзэнтэй болсон байсан тул оюфтнаас өөр араас явах хүн олдсонгүй. Бараг 30-аад минутын дараа тэд хамтдаа эргэж ирлээ. Оюутан бүсгүйн царай нэг л гайхсан, алмайрсан байдалтай байгааг хөтөч бүсгүйгээс өөр хүн анзаарсангүй. Франц эмэгтэй харин их л сэтгэл хангалуун байдалтай, царай нь нэг л тайван энхрий болсон харагдана.
Түүний эрүүл саруул байгааг хараад тайвширсан хүмүүс дараагийнхаа ажилд орлоо. Харин хөтөч бүсгүй оюутныг хүмүүсээс зайдуухан аваачаад юу болсныг асуув. Оюутан нэлээд тээнэглэзэн байснаа түүнд ийнхүү ярьсан юм.
Франц эмэгтэй моринд тун гарамгай нэгэн аж. Тэр оюутан охинд гүйцэгдэхгүй гэсэн мэт давхисаар бургас руу шурган оржээ. Оюутан охин бүсгүйн араас явсаар чимээ гарсан зүг рүү дөхөөд бургасны мөчрийг сөхөн харвал бүсгүй морины нуруун дээр гэдэлзэн хотолзож, үсээ зулгаан догширч байх нь тэр. Охин чимээ гаргахгүйг хичээн сэм аживал франц эмэгтэй тачаангуйгаар дуу алдах бөгөөд унаж яваа морио үргэтэл дээр нь хэсэг цогиж байснаа чангаар орь дуу тавин дэлийг нь налан унав. Тэр яг л дур тавьж байгаа хүн шиг харагдана.
Бүсгүй хэсэг тайтгаран хэвтэж байснаа оюутан охины зүг инээмсэглэн даллав. Тэгээд хажууханд хоржигнох голын зүг дэгдэн очоод түрийтэй гутлаа тайлан шидлээд, дотоожтойгоо усанд орлоо. Охин хэдийгээр 19 нас хүрсэн боловч эмэгтэй хүн эр хүнгүйгээр таашаал авч болдог талаар тодорхой мэдлэггүй тул бүсгүйн үйлдэл бүхнийг алмайран ширтэнэ.
Франц эмэгтэй оюутан охинд “Би энэ хэрэглэлийг морин дээр туршиж үзэхсэн гэж эртнээс хүсдэг байсан юм. Танай монгол морьд их зөөлөн явдалтай юм аа” гээд зөвхөн эмэгтэй хүнд л зориулан бүтээдэг дотоожтой хиймэл эрхтэнг усан дотроос гаргаад ирэх нь тэр. Охин түүний барьсан зүйлийг харахаас ч эмээж байлаа…
Энэ яриаг сонсоод хөтөч франц эмэгтэйг хараанаасаа салгасангүй. Хэд хоногийн дараа франц хатагтай хөтөч бүсгүйгээс нэгэн зүйлийг аминчлан гуйлаа. Тэр жинхэнэ хөдөөгийн залуутай танилцахыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Хөтөч “Энэ бол боломжгүй зүйл” гэж ойлгуулахыг хичээсэн ч түүний нүд тогтворгүй гялалзахын зэрэгцээ санасандаа хүрэх гэж маш их хүсэж байгаа нь илт. Ингээд хөтөч бүсгүй тачаал ихтэй франц эмэгтэйг хөлс хир үнэртсэн, адуу малаас өөр юу ч мэдэхгүй жинхэнэ хөдөөний залуутай уулзуулж өгөхөө амлалаа. Тэднийг буцахын өмнөх өдөр бараан царайтай хэсэг улс ирэв.
Нутгийн малчид гэнэ. Өвгөжөөр хүнээр ахлуулсан тэр хэсэг улс гадаадынхантай наймаа арилжаа ярих санаатай ажээ. Хөтөчийн нүдэнд өвгөчүүлийн ардхан чимээгүйхэн зогсож байгаа их үстэй нэгэн бор залуу тусав. Бадриун том биетэй хэрнээ маанагдуу алмай харцаар жуулчдыг тойруулан ширтэж байгаа тэр залууг хөтөч франц эмэгтэйд зааж өгчээ. Бүсгүй сонжих мэт залууг тогтоон хэсэг харж байснаа хөтөчийг ханцуйнаас нь зуурсаар түүн дээр дагуулан очив.
Өндөр нарийхан биетэй, гүн цэнхэр нүдтэй, бор шаргал үстэй франц эмэгтэйг мань эр яг л амьтны хүрээлэнгийн сармагчин харж байгаа мэт гайхан харна. Франц эмэгтэй түүнээс морь унуулж өгөхийг гуйхад залуу уриалгахан зөвшөөрөөд бүсгүйн гоолиг хөлнөөс тэврэн моринд мордуулав. Тэгээд франц хатагтайн гуйснаар араар нь сундлаад ойролцоох шугуй өөд аажуухан алхална…
Рэнцэн анх удаа гадаадын хүнийг ийм ойрхноос харж байгаа тул бүх зүйл их сонин байлаа. Бүсгүй монгол хэл мэдэхгүй ч түүний хүрэнтэж харласан гар дээрээс урт хуруунуудаараа тас атган жолоог давхар бариад айсан мэт байдгаараа чичрэх ажээ. Рэнцэн бүсгүйг унагачихгүйг хичээн бүсэлхийгээр нь тас тэврээд шанхнаас нь сэвэлзэх сайхан үнэрээр цээж дүүрэн амьсгална. Бүсгүй хүн ийм үнэртэй байдгийг тэр сая л ойлгох шиг болов.
Тэд сундалдан явсаар шугуйн захад ирэхэд бүсгүй зогсохыг гуйв. Рэнцэн түрүүлж буугаад хүүхнийг тэврэн буулгалаа. Бүсгүй гэнэт толгойгоо даран гуйвалснаа дороо суун тусав. Рэнцэн айх гайхах зэрэгцэн хий л тойрон эргэлдэхэд бүсгүй хоолойгоо заан ямар нэг дохио үзүүлнэ. Рэнцэн хэсэг гайхаж байснаа бүсгүйн цамцных нь дээд товчнуудыг тайлаад энгэр заамыг нь сэвлээ. Гэнэт франц эмэгтэй түүнийг гарыг барьж авснаа энгэртээ оруулан хөхөн дээрээ тавилаа.
Рэнцэн цочихдоо гараа угз татан авах гэсэн боловч бүсгүй түүнийг тавьсангүй. Тэр янагдуухан харцаар нүд рүү нь ширтсэнээ үс сахал болсон нүүр лүү ягаахан уруулаараа тэмүүлэх нь тэр. Энэ яваа насандаа нэг л бүсгүйгээс өөр эмэгтэйд ойртож үзээгүй Рэнцэн хэсэг алмайран сууснаа хүүхний аясыг дагаж уруул дээрээс нь эв хавгүйхэн үнэрлэн үнсэв.
Гэтэл бүсгүй аман дотуур нь хэлээ гүнзгий шургуулснаа сонин чимээ гарган уухилж эхлэв. Яагаад ч юм Рэнцэнд энэ чимээ ер бусын мэдрэмж төрүүлж, тэр нэг л мэдэхэд дээлийнхээ хормойг шуугаад бүсгүйн ханаж цаддаггүй ухаан ягаан өргөө рүү хүч заан явж орчихсон байлаа. Бүсгүй дуу тавин уухилсаар залуугийн урт үснээс үгтээн ямар нэгэн ойлгогдохгүй хэлээр зогсоо зайгүй үглэхэд Рэнцэн яг л гүүн дээр харайж байгаа азарга мэт түүнийг эвдэж хэмхлэх нь холгүй зүтгүүлсээр байлаа…
Хөтөч сундалдан явсан хоёрыг эргэн ирэхэд гэрэлтэж ягаарсан франц эмэгтэйн царайнаас түүнийг санасандаа хүрснийг ойлгов.