Яг одоо ГССҮТ-д тус эмнэлгийн даргийн томилгооны асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна.
Тэгвэл уг хурал болж буй танхимын гадаа халагдах өргөдлөө өгсөн 30 эмч, сувилагч, болон даргын томилгоог эсэргүүцсэн нийт 50 гаруй ажилтнууд зөвлөлийн шийдвэрийг сонсохоор жагсацгааж байгаа аж. Тэд өдгөө ГССҮТ-ийн захирлаар томилогдон ажиллаж буй Ц.Энхбаярыг хууль бусаар томилсон, энэ суудалд тэнцэхгүй мэдлэг боловсрол, дадлага туршлага муутай хэмээн үзэж тус хууль бус томилгоог цуцлах эсвэл биднийг ажлаас хал хэмээн халагдах өргөдлөө өгөөд байгаа билээ. 30 эмч, сувилагч, ажилтан өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ажлаас халагдах өргөдлөө эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өнөөдөр хариугаа авах хугацаа нь болж байгаа юм.
Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал халагдах өргөдлөө өгсөн эмч нарын төлөөлөлтэй уулзаж, сайд нарын зөвлөлийн хуралд асуудлаа танилцуулсан байна.
Дашрамд дурьдахад, өчигдөр ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр ажлаас халагдах өргөдөл өгсөн 19 эмч рүү утсаар холбогдож, ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдсэн тухай ГССҮТ-ийн эмч нарын өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол хэлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
