За сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд! Өнөөдрийн энэ нийтлэлийн гол санаа нь өнөөдрийн бидний дунд байгаа нийтлэг асуудлуудын талаар өөрийнхөө бодлыг хуваалцах гэсэн төдий л юм. Хүн бүхэн эрдэмтэн, проффессор болж чадахгүй ч гэлээ э хэзээ нэг өдөр гэр бүл зохиож ээж аав болох нь үнэн. Энд нийтэлсэн нийтлэлүүдийд уншаад байхад бидний дунд байгаа том 3-н “A”-ийн асуудал байна
1. Араар тавилт
2. Архидалт
3. Амьдралын буруу сонголт!
Мөн бид өдөр тутмын сайн сайхан, аз жаргалыг олж харж чадахгүй байх шиг…
Секс гэдэг мэдээж амьдралын нэгээхэн чухал хэсэг мөнөөсөө мөн! Гэвч бид энэ харилцаанд хэт их ач холбогдол өгөөд байгаа юм шиг санагдаад байх юм. Араар тавилтийн хамгийн том шалтгаан, хамгийн том өөрийгөө өмөөрч хэлэх үг нь эхнэр (нөхөр) тайгаа секс ийн асуудалтай…. чалх муудсан, хурдан тавьдаг, реакцгүй , тэгснээ бүр үнсэлцдэггүй ч гэх шиг!? Үнэхээр л хайртай юм бол тэр бүхэнд асуудал баймааргүй л санагдах юм. Больёоо үнэхээр асуудалтай байж гэж бодоё л доо тэгвэл тэрийг шийдэх гаргалгаа хайхын оронд нууц амрагаа хайхаа урьтал болгохын? Тэгээд л яахнуу? Гардуулдаг байх нь, маажуулдаг байх нь, эцэст нь салдаг байх нь байна шүү дээ. Хохирогч нь самардуулсан нууц амраг, хүүхэд хоёр! Хүүхэд ямар буруутай вэ? Яс юман дээр нууц амрагч буруугуй! Тэд айгүү л бол өнөөхөө залууг (хүүхэнг) хүүхэдтэй гэж мэдээчгүй байгаа анх түүнийг эргүүлэхдээ би гэр бүлтэй гэж хэлээгүй нь лавтайшд!
Тэгэхээр манайхаан!!! Хэдүүлээ ганц л амьдрана, ганц л дурлана тийм учираас тэр ганц амьдралаа жаргал зовлонгоо, баяр баясалаа бүх зүйлээ хуваалцаж яваа хань ижилдээ үнэнч үр хүүхэддээ үлгэр дуурайлал болон өөрсдийнхөө хойч үед энэ зүйлийг давтагдахгүй байх талаар арга хэмжээ авцгаая… анх хэлж байсан “үүрд хамтдаа, чинийхээ төлөө бүхнээ зориулна, чамайгаа хэзээч хуурахгүй” нтр гэсэн үгэндээ хүрцгээе! Үнэхээр залхсан бол завааралгүй шууд сал!
2-рт гэвэл архидалт байна (бурхан минь). Нөхөр архи уулаа, намайг зодлоо, дараа нь уучлал гуйлаа, тэгээд сүүлд нь хамгийн тэнэг нь би уучиллаа гэжааган. Ингээд байхаар чинь тэд уусаар л байна, зодсоор л байна шүүдээ бүсгүйчүүл минь! Хөл бөмбөгт хүртэл нэг сануулж шар хуудас өгөөд 2дахьд нь улаан хуудас өгөөд хөөж явуулдаг ш дээ?! Тэгэхээр хөл бөмгөгийн тэмцээн сайн үз тэгээд суралц. Тэгэхээр одооноос яацгаах нь байхна уу? Нөхөрөө нэг уучил болохгүй байвал дараа нь улаан хүүдас өгөөд хөөж явуул! Нөхрийн чинь байр байсан ч хамаагүй хөөж явуул (өөрөө байранд нь үлд!) нөгөө талаас харахад яахав зодож нүдэдгүй байя гэж бодоход уугаад л байдаг гэж төсөөлөе. Архи уухад хэд хэдэн шалтгаан байж болно, үүнд: ажил нь ахиц муутай байж болно, ар гэрийн асуудал байж болно (танай гэрийн асуудал), өртэй бөгөөд өрөө төлж чадахгүй байж болно, шал өөр юм боджийж ч мэднэ.
Ер нь эр хүний дотор эмээл хазаартай байдаг болхоор амьдралын өмнө өвдөг сөхөрөх асуудал бишгүй л байдаг. Эрэгтэйгийн талаас та архи уугад байгаа бол өөрийгөө сонс! Яагаад ийм байдалд орсоноо, мөн яг архи уух хэрэгтэй юу гүү юу гэдэгээ ч бод! Таныг ар гэрт чинь халамжит хань хайртай бяцхан хүүхдүүд чинь байгаа, та архи уулаа гээд шанлал чинь нимгэрэхгүй халаасан дахь түрийвч чинь л нимгэрнэ шүү дээ! Тэр мөнгөөрөө хааяа ч гэсэн эхнэртээ цэцэгийн баглаа, хүүхдүүддээ чихэр бариад орвол хичнээн гоё?! Ядаж л та тэдний баяр баясалаас эрч хүч авна. Харин бүсгүйчүүлийн хувьд ярихад нөхөр тань юунаас болоод архи уугад байгаа вэ гэдгийг алгадаж, самардахаасаа түрүүлэн бодоорой! Дээр дурдсышд эр хүнд ямарч асуудал байж болно. Тэгэхээр сайхан ярилцаад үз л дээ гараас нь атгаж байгаад ярихгүй гээд байвал зуу татуулчих ярьж л таарна.
Тэгээд тэр тулгараад байгаа архи уух хүртэл нь шаналгасан асуудлыг нь хамтдаа шийдэх гарц бодож олцгоо. Учир нь та 2 чин гэр бүл… гэр бүл гэдэг чинь хамт лаг гэдэг шиг нэг баг л юм шүүдээ.. болку бол багийн тоглолттой тоглолт үз! Хөлбөмбөг ч юмуу? Ер нь хөлбөмбөгөөс суралцах зүйл их бий! Мөн биелэхгүй ч байсан ядын гоё хамтын мөрөөдөлтэй бай саад бэрхшээлийг даван туулах гарц хэзээд байдаг..Алсын зорлго ойрын зовлонг мартуулдаг юм шүү!
3-т амьдралын буруу сонголт хийцэн хүмүүс байгаад байх шиг байна. Буруу сонголт гэдэг нь анхнаасаа л сэтгэл хөөрлөөр ч юмуу, эсвэл өөр зарим нэг шалтгааны улмаас буруу сонголт хийсэн (бодож ч үзэлгүй) энд маш олон төрөл зүйл хамаарана л даа ганц шөнийн явдлаас авхуулаад, гэртээ гэмгүй сууж байгаад богтлуулцан улсууд ч байна. Тэгээд дараа нь харамсаад л байдаг харамсаад л байдаг харамссанаасаа болоод амиа хорлох шаххын. Тиймэрхүү зүйлийн алдааг бусдаас бүү хай! Эцсийн эцэст ер нь чинийл сонголт байсан (ихэнхи тохиолдолд)! Тэгэхээр юу ч хийсэн бай ямарваа нэг шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож тунгаа! Аливаа асуудлыг хөнгөн хийсвэр сэтгэл хөдлөлөөр шийдэхээ больёоо! Сайн бодоорой энэ үг их өргөн цар хүрээтэй шүү!
Одоо тэгээд эцэст нь хэлэхэд амьдралыг хайралцгаая! Өдөр бүрийн жижигхэн зүйлсээс аз жаргалыг мэдэрч сурцгаая! Хүн ер нь зовсоны эцэст жаргах биш зовлон дундаас л жаргалыг хайж олох хэрэгтэй. Амьдралд сайн анзаарвал өнөөдөр таны энэ нийтлэлийг уншаад сууж байгаа чинь хүртэл зарим нэг хүмүүстэй харьцуулвал аз жаргал юм шүү дээ! Тэгээд дахин хэлэхэд “Алсын зорилго ойрын зовлонг мартуулдаг юм” [MHT]
Эх сурвалж: http://www.cekc.mn