Үсчингүй цорын ганц улс

Италийн нийслэл Ром хотын баруун хойд хэсэгт нэгэн жижигхэн улс байдаг. Ром хотоор хүрээлэгдсэн учраас “хот улс” хэмээн нэрлэгддэг энэ улсыг Ватикан гэдэг. Талбай нь маш жижиг, зөвхөн 0.44 хавтгай дөрвөлжин км байж, энэ нь Бээжингийн Тянь-Аньмэнийн талбайн дайтай гэсэн үг. Хүн амын хувьд ч дөнгөж 800-хан хүнтэй улс юм. Гэсэн хэдий ч дэлхийн 195 тусгаар тогтносон бүрэн эрхэд улсын нэг бөгөөд дэлхийн хамаг жижигхэн, цөөн хүн амтай орон билээ.  

Ватикан шашны тэргүүнтэй улс болсон хэдий ч Төрийн зөвлөл, Папын зөвлөл зэрэг эрх мэдэл бүхий байгууллагуудтай. Мөн галт тэрэгний өртөө, музей, телевиз, шуудангийн газар, шүүх зэргүүд байдаг. Ватиканы бүхэл бүтэн газар нутаг нь Гэгээн Петрийн их цогчин дуган болоод Гэгээн Петрийн талбай болон түүний эргэн тойрон дахь байгууламж, орон сууцны хорооллуудыг л багтаадаг учраас хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үндэстний үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээ шаардлагыг хангасан зүйл гэж байдаггүй. Жишээлж хэлэхэд, ундны ус, цахилгаан, хүнсний бүтээгдэхүүн, түлш гэх мэтийг бүгдийг Италиас хангадаг. Мөн цөөн хэдэн хамгаалагч төрийн тэргүүнээ хамгаалахаас гадна бүхий л улс оронд нь цэрэг цагдаа гэж байдаггүй юм. 

Сургууль, эмнэлэг, банк гэх мэтийн олон нийтийн томоохон байгууламжийн хувьд Италийнхийг шууд ашигладаг бөгөөд хамаг сонирхолтой нь үсчин, гоо сайхны газар гэж байдаггүй, Ватиканчууд үсээ засуулна гэвэл Итальд очих шаардлага гардаг учраас “үсээ засуулбал гадаадад гарахаас” гэсэн сонирхолтой яриа гарчээ.

Хэдийгээр алган чинээн улс гэсэн ч олон улс дахь нөлөөлөл нь том орнуудаас ч дутахааргүй байдаг. Яагаад гэвэл дэлхийн хэмжээнд 1.2 тэрбум сүсэгтэнтэй Католик шашны гол төв юм. Ватикан улсын төв талбайд оршдог уран баримлын гайхамшигт дурсгал болох Гэгээн Петрийн их цогчин дуган нь дэлхийн католик шашны хамгийн гол сүм юм. 

Италийн сэргэн мандалтын үеийн олон сонгодог архитектурууд Донато Браманте, Микеланжело, Рафаэль зэрэг нь Гэгээн Петрийн их цогчин дуганы зураг төсвийн ажилд оролцож байсан юм.  

Ватикан жижиг боловч ядуу орон биш, санхүүгийн гол орлого нь аялал жуулчлал, шуудангийн марк, үл хөдлөх түрээс, банкны зээлийн хүү, Ватикан банкны ашиг, Папт өргөн барьсан хандивын мөнгө, мөн сүсэгтэн олны хандиваас бүрддэг юм. Ватикан нь Хойд Америк, Европын олон оронд хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүний хөрөнгө Италийн эдийн засгийн олон салбарт нэвтэрсэн байна.  

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, Ватиканы хүн бүрийн жилийн дундаж орлого нь 80 мянган долларт хүрсэн байна. 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …