Арева болон Мицубиши Корпорацтай Стратегийн тvншлэлийн гэрээ байгуулжээ

 2013_10_29002Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиусын Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг бол Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, үүний дотор эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийг чухалчлах явдал байв. Ийнхүү дэлхийд цөмийн технологиор тэргvvлэгч Арева болон Мицубиши Корпорацын Ерөнхийлөгчтэй Стратегийн тvншлэлийн гэрээнд гарын vсэг зурах ёслолын ажиллагаанд Цөмийн энергийн газрын дарга, ноён Н.Тэгшбаяр оролцжээ.

Эдгээр гэрээ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн үзэл санаанд бүрэн нийцэж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал суурь болно гэж талууд үзэж буйгаа илэрхийлэв.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …