“Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолт эхэлжээ

79a93efd54818088bfded43661ca1901_x3Өчигдрөөс эхлэн Канадын “Професи Коал” компани “Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолтоо эхлүүлжээ.

Оросын хилээс 17 км, Монгол-Оросыг холбосон төмөр замаас 120 км-ийн зайтай орших тус ордод өнгөрсөн 7-р сараас эхлэн зогсолт хийгээд байсан билээ. Харин тус компани өнгөрсөн хугацаанд 28 байгууллагатай нүүрсний борлуулалтын гэрээ байгуулсны дүнд ийнхүү үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон юм.

Гэрээний дагуу “Професи Коал” сард 30 мянган тонн, жилд 360 мянган тонн нүүрс борлуулах бөгөөд бүтээгдэхүүнээ цемент, металлург, хайлуулах, химийн үйлдвэр болон ОХУ-ын худалдан авагчдад борлуулах аж.

Дашрамд дурьдахад, олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор компанийн зүгээс аюулгүй байдал, тээвэрлэлтийн ажилчдаа дахин хөлсөлж, багаж, тоног төхөөрөмж, гурван экскаватор, зургаан самосвал, 20 гаруй нүүрс тээвэрлэх хүнд даацын автомашин зэрэг техник хэрэгслүүдээ Улаан-Овоон уурхайд буцаан авчираад байгаа аж. Мөн цаг агаарын нөхцөд байдал тогтвортой байвал ирэх 12-р сарыг дуустал нэг сарын хугацаанд 30-50 мянган тонн олборлолт хийхээр төлөвлөсөн байгаа гэнэ.

“Професи” компани нь 2010 оноос хойш “Улаан-Овоо” уурхайн зам, гүүрийн бүтээн байгуулалт, уурхайн тоног төхөөрөмж, автомашин, худалдан авах, олборлолтын камп байгуулах зэрэг ажилд 55 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …