Эрх мэдлийн төлөөх эвсэл

Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг л бий гэдэг алдарт үгийг батлах мэт үйлдлүүд Монголын улс төрд гарах боллоо. 

Улс төрийн нам гэдэг ойлголт нь үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдэж, төр дэх эрх мэдлийг гартаа авах зорилго тавин нэгддэг хүмүүсийн нэгдэл байдаг. Улс төр судлалын шинжлэх ухаанд намуудын энэ үзэл баримтлалын чиг баримжаагаар нь зүүн, баруун, төвийн үзэл баримтлалтай гэж ялгадаг. Энгийнээр тайлбарлавал зүүний чиг баримжаатай намууд нийгэмд шинэчлэлийн бодлогыг илүүтэй эрхэмлэдэг бол барууны намууд уламжлалтбодлогыг баримталдаг, харин төвийн намууд зүүн барууны, үзэл баримтлалын эерэг талуудыг бодлогодоо тусгахыг эрмэлзсэн байдаг. Тийм учраас намууд сонгуульд оролцохдоо өөрийн намын үзэл баримтлалын онцлогийг тусгасан мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. 

Манай улс ирэх 10 сарын 15-ны өдөр орон нутгийн сонгуулийг орон даяар явуулна. Энэ сонгуулиар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох бөгөөд сонгогдсон тухайн шатны ИТХ-аас Засаг даргаа томилон орон нутгийн бодлогыг төрийн бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. 

Тэгвэл орон нутгийн сонгуульд улс төрийн намууд ялалт байгуулахын тулд эвсэл болж орохоор нэгдэж эхэлжээ. Ингэхдээ тэдний хувьд үзэл баримтлал, итгэл үнэмшлийнхээ чиг баримжааг “уландаа гишгэжээ”. 

Товчхондоо бол тэдний эвсэлийг хөндлөнгөөс анзаарвалирэх сонгуулиар иргэд сонгогчдын саналыг авч л байвал “чөтгөртэй нийлсэн”  яах вэ гэсэн бодлоор хандсан мэт.

Өчигдөрхөн АН, МАХН, ШИНЭ намын зарим удирдлагууд орон нутгийн сонгуульд эвсэл болж орохоо олон нийтэд зарлан ТУНХАГ бичиж байгуулж, үүндээ гарын үсэг зуржээ. 

Нэгэн цагт АН нь МАХН-ыг нэг нүдээрээ ч үздэггүй байсан төдийгүй төрийн эрх барьж байхдаа  даргыг нь шоронд аваачиж хорьж байсан бол өнөөдөр тэд орон нутгийн сонгуульд эвсэл болон орж байна. 

Намууд орон нутгийн сонгуулиар хамтарч ажиллах тунхаг бичгийн ХОЁРДУГААР зүйлдээ “Орон нутгийн сонгуульд оролцох сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчиннөхцлийг бий болгох зорилгоор Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд намууд харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаа илэрхийлсэн” бол ГУРАВДУГААР зүйлдээ “Намууд цаашид улс төрийн хэрэгжүүлэхийн төлөөхамтран ажиллахдаа ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ, ЭРХ ТЭГШ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ, ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ зарчимыг баримтална” гэжээ. 

АН, МАХН, ШИНЭ намуудс орон нутгийн сонгуулиар тунхаг бичгийнхээ хоёрдугаар зүйлд заасан зарчимаа хэрэгжүүлээд иргэдийн олонхийн санал авлаа гэж төсөөлөхөд гуравдугаарт дурьдсан зарчимыг хэрэгжүүлж чадахгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь нийслэл дүүргийн сонгуулийн дараа ИТХ-ын суудлаа булаацал, эрх мэдлийн төлөө улайран тэмцэх тэдний үйлдэл нь юун эв нэгдэл, юун харилцан хүндлэл вэ, харин ч эдгээрийг утгаар нь алдагдуулна. Жишээ нь, МАХН орон нутгийн сонгуульд ялалт байгуулах тохиолдолд Н.Энхбаяр гэдэг хүн байж болох хамгийн том даргын суудалд тэмүүлнэ. Энэ нь АН, ШИНЭ намын бодлоготой зөрчилдөнө.

Ингээд тэд орон нутгийн сонгуулийн дараа төрийн бодлогыггацаасан, орон нутгийн хөгжлийг царцаасан үйлдлүүд, өдөр хоногууд үргэлжилнэ.

Тэдний эвсэл ийм л бодит дүр зураг, төсөөллийг бидэнд илэрхийлж байна. 

Эрх мэдэлд хүрч байвал хэнтэй ч нийлсэн, юу гэж ч амласан яахав гэсэн бодолтой АН-МАХН-ШИНЭ намын  эвсэлд итгэл үзүүлэх эсэхээ иргэд сонгогчид та бүхэн өөрсдөө болгооно бизээ. 

Ц.Мөнх 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …