Соёл, урлагийн газрын даргаар Ц. Нацагдолгор томилогдон ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор томилогдон ажилдаа орсон билээ.

Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм.

Ц.Нацагдолгор нь УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

Соён гэгээрлийн ажил нь нэг талаар нийгэм, олон нийтийн сэтгэлзүйг эмчилдэг гэдэг утгаараа онцгой салбар билээ. Тэр ч утгаараа сэтгэл судлалын ухааны доктор хүн энэхүү салбарт удирдах ажилтнаар томилогдон ирсэн нь зөв шийдвэр боллоо хэмээн иргэд, олон нийт үзэж байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …