“Соёлын цаг”аянд Монголын КОНТЕМПОРАРИ урлагийнхан нэгдлээ

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа.

Тэгвэл тус аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж “Land Art” /газар орон зайн урлаг/, “Installation” /өрөг байршлын урлаг/, “Performance” /үйл хөдлөлийн урлаг/, “Dijital art” /Видео, дижитал, фото урлаг/, “Sound art” /Дуу авианы урлаг/, “Poem” /яруу найраг/, “Мusic and song” /Дуу, хөгжим/, “Public and Street art” /Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гарган оролцохоор боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг паблик олон нийттэй харилцах орчин урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ.

Үүнд:

1. “Хөх Нар” МКУ-ын төв Галерейд- /2020.09.10-2020.11.10/

2. “Вlack box” театрт- /2020.09.15-2020.11.15/

3. Монголын урлагийн зөвлөлийн Галерейд- /2020.11.15-2020.11.25/

4. Багануур дүүрэгт /2020.09.17/

5. Багахангай дүүрэгт /2020.09.18/

6. Налайх дүүрэгт /2020.09.19/ тус тус олон нийтэд үзэсгэлэн, үзүүлбэрүүдээ нээн үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …