Байнгын хороо цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжив

20962-26214700УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр болж цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсөвт цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн байр суурийг баримтлаж байсан нь ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхын санлаар дэмжигджээ.

Одоо цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжвэл ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой болно.

Дашрамд дурьдахад, НББСШУ-ны байнгийн хорооны хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл”-үүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …