МУГЖ Самандын Жавхлангийн “Монголоороо байгаасай” тоглолт Төв цэнгэлдэхэд ганцхан удаа болно

Урлагаасаа түр завсарлаад байсан МУГЖ, УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан 5 жилийн дараа бүрэн хэмжээний тоглолтоо ганцхан удаа тоглох гэж байна.

Тэрбээр 2013 онд “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлж, нэг жилийн хугацаанд Монгол туургатан ахан дүүсээ дуу  хуураар нэгтгэж байсан билээ. Төслийн аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн  удаа амжилттай зохион байгуулсан юм. 

Тэгвэл дуунд дуртай монголчуудаа уярааж, огшоож, бас өмөөрч байдаг тэрбээр баяр наадмынхаа торгон ногоон дэвжээнд “Түмэн олон минь жаргалтай байгаасай, Төр гүрэн минь амгалан байгаасай, Монголоороо байгаасай” хэмээн омогшуулах нь ээ.

Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны 19:00 цагаас болох бөгөөд тасалбарын үнэ 20,000 ажээ.

Тасалбарыг төв цэнгэлдэхээс, мөн Ноён Зууч 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …