Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурсдаа чи
Ариухан үерхлээ санахын жаргалаа
Алс нутгаас дуулж сууна даа би хэмээх үгтэй “Намрын дурсамж ”дууг МУГЖ Н.Төмөрхуяг агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ.
Тэгвэл “Намрын дурсамж” дууг гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга, дуучин Ж.Бямбадэлгэртэй хамтран дуулжээ.
Ард түмний сэтгэлд хоногшсон Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Яруу найрагч Н.Сүхбатын шүлэг “Намрын дурсамж” дууг МУГЖ Н.Төмөрхуяг агсаны дуулснаас хойш “Sweetymotion” хамтлаг, дуучин Б.Октябрь, МУГЖ С.Батсүх, Н.Оюунцэцэг нар дуулсан юм.
“Намрын дурсамж” дууны үг
Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурсдаа чи
Ариухан үерхлээ санахын жаргалаа
Алс нутгаас дуулж сууна даа би
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал, жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дурсгал байжээ чи
Оргил саранд ханьсан суусан
Одтой насаа эргээд дурсдаа чи
Оломгүй хүслийн жигүүр тэлсэн
Онгон сэтгэлээс хөглөж сууна даа би
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дурсгал байжээ чи
Эргэн санахад мартахын аргагүй
Энэ л намар жаргал хайрлажээ
Эргэшгүй ариун сэтгэл сэлбэлсэн
Энэхэн насны дуулал байж дээ чи
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дурсгал байжээ чи