72 настай төрийн соёрхолт Н.Сувд

Үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Анна Каренина” жүжиг энэ сарын 3-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ.

Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулж эхэлсэн. Тус жүжгийн хувьд Аннагийн хоёр дүртэй. 27 настай залуу Анна Каренинагийн дүрд СТА, Н.Баярмаа тоглосон бол 70 настай Аннагийн хувь заяаны дүрд Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд тогложээ.

“Анна Каренина” жүжгийн нээлтэд оролцсон 72 настай Н.Сувдын залуу төрх олныг бишрүүллээ.

Өдгөө 72 настай Н.Сувд наснаасаа илүү залуу, үзэсгэлэнтэй харагддаг. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.

Уран бүтээлчдийн баг

Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/

Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/

Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/

Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва

Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

Алексей Вронский – Т.Сэргэлэн

Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд :

Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/

Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/

Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/

Кити Щербацкая – Д.Хулан

Степан Облонский – Л.Дэмидбаатар /УГЖ/

Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/

Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/

Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/

Серёжа – Т.Маргад

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …