“Хот мандал-нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Болгарын Русе хотод гаргажээ

Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Софи дахь ЭСЯ Болгарын Русе мужийн захиргаа, Русе хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг 10 сарын 6-нд Русе хотын Уран зургийн галерейд зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Русе муж, хотын удирдлагууд, манай улстай хамтран ажилладаг ажил төрлийн холбоотой байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов. Үзэсгэлэн 10 сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …