Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрыг тохижуулна

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтсээс хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгт судалгаа хийж, олон улсын жишгийн дагуу тохижилт хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд авто замд ойрхон байгаа сургууль, цэцэрлэгүүд рүү орох, гарах хэсгийг тохижуулах ажлыг хийхээр судалж байгаа юм. Улаанбаатар хотод төрийн болон хувийн өмчийн 154 сургууль байдаг ч 70 хувь нь дэд бүтэц, орчин нөхцөл нь хүндрэлтэй байгаа юм байна. Тодруулбал сургууль, цэцэрлэгийн гол орц нь авто машины зогсоолтой холилдсон, авто замын уулзвартай ойрхон, хүүхдүүдийн тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх талбай байхгүй  гээд олон асуудал байгааг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалжээ. Тиймээс сургуулийн ойр орчим явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламж зэргийг стандартын дагуу хийж, тохижуулан хэвшүүлэхээр төлөвлөлт хийж эхэлсэн байна.

Автозогсоолгүй сургууль цэцэрлүүдийн гадна шинээр зогсоол хийх, зогсоол хийх боломжгүй газруудад гарах орох гарцыг нь аюулгүй болгох, замын тэмдэг дохио, гэрэлтүүлэг  суурилуулж, хайс хашлагыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан стандартад тохируулан хийж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ.  Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт иж бүрэн тохижилт хийхээр найрийчилсан төлөвлөлт  хийсэн байна.  Ер нь бусад орны жишгээс харахад сургууль, цэцэрлэгийн гадна орчныг хүүхдүүдийн аюулгүй, цэвэр орчинд сурч, хүмүүжих биеийнтамир спортоор хичээллэх, амрах, тоглох орчин нөхцөлийг бүрдүүлж төлөвлөдөгөөс гадна сургууль, цэцэрлэгийн барилгын өнгө үзэмж, хэлбэрт онцгой анхаарал хандуулдаг юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …