МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох “Агаарын аялал”-ын туршилтын нислэг хийсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна.
ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ.
Дээрх газруудаар аялсан туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн тухай мэдээллээ.