Б.Жав агсаны дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлууллаа

     Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улсын клиникийн 1-р амаржих газрыг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Монголын анагаахын шинжлэх ухааны академийг үндэслэгч гишүүн, академич, доктор, профессор, ЭМШУИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч асан Б.Жавын нэрэмжит болгосон билээ.

Тэгвэл эл үйл ажиллагаанд зориулж Б.Жав эмчийн дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлуулах ёслол өчигдөр Улсын клиникийн 1-р амаржих газрын шинэ өргөтгөлийн I давхарт болсон юм.

Харин өнөөдөр тус үйл ажиллагааны хүрээнд “Эх барих эмэгтэйчүүдийн салбарын өнөөгийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна.

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн. …