МҮОХ-ны ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хуралдав

Монголын Үндэсний Олимпын хороонд Ерөнхийлөгчийн дэргэдэх орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Монгол улс дахь олимпын хөдөлгөөний бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.

Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм.

Тэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Спорт-Олимпизмын шинэ эрин төсөлийн танилцуулгатай танилцан Тамирчны дараах карьерийг дэмжих хөтөлбөр, Эрдэмтдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, халуун яриануудыг өрнүүллээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …