УОК маргааш шуурхай хуралдаан зарлалаа. Тодруулбал, маргааш 10.00 цагаас хуралдах юм байна. Учир нь ХӨСҮТ-д коронавирусийн халдварыг эмчилж байсан сувилагч коронавирусийн халдвар авснаар дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр халдвар авсан сувилагч нь Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан аж. Эрүүл мэндийн яамны мэдээллээр ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.