Амралтын өдрүүдэд КОРОНАВИРУСИЙН нийт 12 тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. /2020.11.09/

Сүүлийн гурав хоногт  буюу энэ амралтын өдрүүдэд /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт  1816  хүнд шинжилгээ хийхэд  12 хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй/-нээс коронавирус илэрсэн бол мөн аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 29 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн байна.

Арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн тээврийн жолоочоос Covid-19 илэрсэн бол тухайн жолоочийг буцаасан. 

 Мөн арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн Беларусь улсын иргэн 56 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн 52 настай эрэгтэй ачаа тээврийн жолооч нар тус тус халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 50 сая гаруй хүн COVID-19 халдвараар өвчилж, 1.3 сая хүн эндээд байна.

Сүүлийн 24 цагт л гэхэд 411 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 хүн нас баржээ.

Халдварын тархалтаар АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг улсууд тэргүүлж байна” ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Түлхүүр үг:

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …