МУИС-ийн 14 сургуулийг татан буулгах нь хэнд ашигтай вэ

MUis21Хэдхэн хоногийн өмнө МУИС-ийн ТУЗ-өөс  шийдвэр гаргаж МУИС-д томоохон бүтцийн өөрчлөлт хийж, энэ өөрчлөлтийн үр дүнд тус  сургуулийн 14 салбар сургуулийг өөрчилж, нэгтгэж, татан буулгаж үндсэндээ  4 сургуульд харьяалуулах шийдвэр гаргажээ.  Харамсалтай нь тэд эл шийдвэрээ МУИС-ийн олон арван багш ажилчид, мянга мянган  оюутнуудын  санаа бодлыг үл харгалзан гаргасан байна. Үүний улмаас МУИС-ийн оюутан, багш нар сургуулийн УЗ-өөс гаргаж байгаа эл шийдвэрийг эсэргүүцэхэд хүржээ.

МУИС бол Монгол улсын хэмжээнд дээд боловсрол олгодог  гол цөм байгууллагуудын нэг. Энд илүү мэргэшсэн чиглэл мэргэжлүүдээр ч боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд бий. Тухайлбал, МУИС-ийн ОУХС гэхэд л монгол улсын хэмжээнд дипломат   ажилтан, мэргэжлийн орчуулга хийх хэмжээний  боловсон хүчин бэлтгэдэг ганц газар нь. Гэтэл удахгүй хийгдэх дээрх бүтцийн өөрчлөлт ёсоор бол ОУХС татан буугдаж, оюутнууд нь Байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль гэгчид  харьяалагдах ёстой ажээ. ОУХС-д мэргэшсэн дипломат болохоор элссэн оюутнууд энэ өөрчлөлтийн үр дүнд   хүмүүнлэгийн ажилтан мэргэжлээр  төгсөх нь бололтой.

Ер нь МУИС-д ингэж өөрчлөлт хийх болсон шалтгаан юу  гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Нэг талаас харахад  хөрөнгө зардал хэмнэсэн үйлдэл мэт харагдавч нөгөө талаас  мянга мянган оюутнуудын эрх ашгийг уландаа гишгэж, олон  жил ажилласан мэргэшсэн багш нарыг ажилгүй болгож гудманд гаргах үйлдэл мэт харагдаж байна.

Энэ бүхний цаана Боловсролын сайд Лу.Гантөмөр байгаа гэж хардах хүмүүс цөөнгүй бий. Учир нь Япон улсад боловсрол эзэмшсэн гэх Л.Гантөмөр сайдын бодлогыг түүнтэй хамт Японд суралцаж байсан,  одоо МУИС-ийн ректороор ажиллаж байгаа А.Галтбаяр хэрэгжүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Энэ шийдвэрийн цаана хэн хожих вэ?

  • Олон салбар сургуулийн удирдлагуудтай учраа олох гэж мунгинахгүй, 4 сургуулийн удирдлагыг  ректор томилоод, улмаар өөрийн гарт бүх эрх мэдлийг  авах учраас А.Галтбаяр хожно.
  • МУИС-ийн төсөв хөрөнгийг  олон хэсэгчлэн хуваахгүйгээр хувь хүртэх, ашиг авах байдал нь нэмэгдэх тул ТУЗ-ын гишүүд хожно

Энэ шийдвэрийн цаана хэн хожигдох вэ?

  • Оюутнууд- МУИС-ийн ЭЗС, ОУХС гэх мэт сургуулиудад элсэн орсон улсын хэмжээний шилдэг оюутнуудаас  эхлээд  энэ сургуулийг сонсон авсан энгийн олон оюутнууд. Тэдний орсон сургууль нь татан буугдаж, элссэн мэргэжил нь өөрчлөгдөнө.
  • Төгсөгчид-  тэдний  төгссөн  сургууль  нь татан буугдчихсан тул  мэргэжлийн дипломын үнэ цэнэ буурна.
  • Багш нар – салбар мэргэжлийнхээ боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт олон жил   идэвх чармайлт гарган ажилласан багш нарын зүтгэл  талаар болно. Багш нарын зарим нь сургууль нь татан буугдсны нэгэн адил өөрсдөө ч ажилгүй болох хандлагатай байна.
  • Эцэг эхчүүд- Хүүхдээ Монгол улсын шилдэг сургуулийн, сайн анги мэргэжил сонгон орууллаа гэж бодож байтал  тэр, сургууль анги татан буугдаж, хүүхэд нь хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүйд хүрсэн

Боловсролын сайд энэ бүхнийг  урьдаас тооцож, анзаарч байгаа гэдэгт итгэнэм. Хэрвээ  МУИС-ийн бодлого буруу явбал,  эргээд АН-д, Боловсролын сайдад итгэх  олон арван сонгогчдийн итгэл  үнэмшил талаар болно.

Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …