Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг эхлүүлнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр АрхангайГовьсүмбэрДархан-Уул, ДорноговьОрхон , СэлэнгэӨмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг маргаашнаас буюу  2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.



Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Авлигын эсрэг сургалтад 1372 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны …