Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
- Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /ажилчдын 10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
- Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.