Даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Олон улсын Нобелын шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц нь Түвдийн он тооллын модон гахай жилийн тавдугаар сарын 5-ны өдөр /1935 он/ Дагцар хэмээх жижигхэн тосгонд мэндэлжээ. 1933 он буюу усан тахиа жил Түвдэнжамц Далай лам жанч халж 1939 он буюу Модон тахиа жилийн 6-р сарын эхээр тодорсон байна. Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх тангарагт Жанрайсиг бурханы хувилгаан дүр болох Далай ламын анхдугаар дүрийг 1391 онд тодруулж байжээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын хуучраагүй зургуудыг онцолж байна.
14-р далай лам 1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ. Тухайн үед Лхамо Дондуп нэртэй 2 настай хүүг 13-р Далай лам Түвдэн Гиацогийн хойд дүр хэмээн өргөмжилжээ.
1578 онд Түмэдийн Алтан хан түүнийг “Далай лам” хэмээн өргөмжилжээ. Дээрхийн гэгээнтэн маань Түвд болон Монголчуудын дунд амьд бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж байгаа билээ.
Аливаа ухамсарт бодолд санаанд огтхон ч хамааралгүйгээр бидний амьдралын явцад гарч ирдэг нэгэн том асуулт байдаг. Энэ нь “Хүний амьдралын зорилго юу вэ?” гэсэн асуулт юм. “Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан юм” гэдэгт би итгэдэг. Хүн төрөлхтөн төрсөн цагаасаа эхлэн жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг билээ. Үүнд ямар ч нийгмийн байдал , боловсрол, үзэл суртлын нөлөө хамаарал байхгүй. Гагцхүү бид сэтгэлийн гүнээс л тайвширалыг хүсдэг юм. Газар дэлхий дээр оршин буй хүн төрөлхтөн өөрийн аз жаргалтай амьдралынхаа төлөө шамдан зүтгэдэг нь тодорхой билээ. Тийм учраас хэрхэн амар амгаланг олох вэ гэдэг нь эрхэм чухал эрэл хайгуул юм.
Бид хүнд өвчин эмгэгээр нэрвэгдэх эсвэл амьжиргааны хэрэгцээт зүйлсээр дутагдахаас бусад тохиолдолд бидний амьдралд бие махбодийн амгалан , зовлон багахан үүрэгтэй байдаг. Хэрэв бидний бие махбодь амар чөлөөтэй байх аваас тэр үед бид биеэрээ зарим зүйлийг ойшоон мэдрэхгүй өнгөрдөг боловч сэтгэл нь ямар ч өчүүхэн бага ахуй байдал, үйл явцыг ямагт мэдэрч байдаг билээ. Тийм учраас бид хичээн чармайж сэтгэлийн амар амгаланг бүтээх арганд л шамдах хэрэгтэй.
“Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно” гэж би өөрийн дадал туршлага үзэл бодлоор дүгнэн хэлмээр байна. Бид хэдий чинээ их бусдад туслахыг хичээн санана төдий чинээ бидэнд сайн сайхан амар амгалан бүхэн цогцлон бүрддэг. Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна. Энэ нь хүний амьдралд тодорхой амжилт ирж буйн язгуур эхлэл юм.
Бидний энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа хэдий хэр саад бэрхшээлтэй тулгарахыг хэлж болшгүй билээ. Хэрэв тийм цаг ирэхэд бид итгэл найдвараа алдан сэтгэлийн зориг мохох аваас бэрхшээл саадыг даван туулах хүч хомсдох нь ойлгомжтой. Үүнийг өөр нэг талаас нь өгүүлэх юм бол элдэв зовлонд өртөх нь зөвхөн гагц өөрт бус амьтан бүхэнд адил юм гэдгийг бид бүхэн тодорхой мэдэж байгаа билээ. Энэхүү бодит оюунлаг үзэл нь бидний саад бэрхшээлийг ялах хүч чадал болон шийдвэр зоригт нэн тустай нэмэр өгч чадна. Үнэхээр, энэ үзэл бодлоор шинэ шинэ бэрхшээл саадыг харах аваас өөрийн оюун санаа улам хөгжихөд нэн таатай нөхцлийг олох болно.
Ийм байдлаар бид аажмаар энэрэл нигүүсэлд хүрч чадах юм. Үүний утга нь бусдын зовлон шаналгааг үнэн зөв ойлгон мэдэрч түүнээс ангижруулахыг хичээн тустай зөв оюун санааг хөгжүүлж чадахад орших билээ. Түүний үр дүнд бид өөрийн сэтгэлийн тайван амирлангуй болон дотоод хүч чадлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх болно.