Баянгол дүүрэгт 1793 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт, шалгалтыг хийж байна. 

Өчигдрийн /2020.02.02/ байдлаар 571 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд ариутгал, халдваргүйтэл, иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийг хянаж буй эсэхэд хяналт тавин ажиллалаа. Хяналт, шалгалтын үеэр холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 317 зөрчил илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 206 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өглөө. 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тандалт, илрүүлгийн шинжилгээг 13, 20, 43, 47 дугаар сургууль дээр авч байгаа бөгөөд өчигдөр нийт 1793 иргэн хамрагдлаа.

Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …